ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын нэгдсэн хуралдаанаар цахим шилжилтийн байдал, зорилтыг хэлэлцэнэ
Нэгдүгээр сарын 6-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.300 цагт: Нийслэлийн захиргааны 5-р байрны Иргэний танхимд хоёрдугаар ээлжийн 12 бүлгийн 31 хотын стандартыг батлуулахтай холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтээс санал авах "Хотын стандарт" хэлэлцүүлэг болно. Утас: 9976-3656.
10.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож хэлэлцэнэ.
10.00 цагт: Стандарт хэмжил зүйн газарт: Улсын гэмтэл согогийн төв эмнэлэг (УГТЭ) эрүүл мэндийн салбарт анх удаа 7 чиглэлээр ISO-9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн тул баталгаажуулалтын сертификатаа хүлээн авна.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, удирдлагуудыг огцруулъя” сэдвээр “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ноос мэдээлнэ.
11.00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв талбайд нийслэлийн Хан-Уул дүүргийн хог тээврийн байгууллагуудад хог тээврийн 11 автомашин хүлээлгэн өгнө. Утас: 8810-8410.
11.00 цагт: Төрийн ордонд АН-аас тус намын Зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлнэ.
12.00 цагт: “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д “Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс “ЭТТ” компаний туслан гүйцэтгэгч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "TTJVCO" компани хууль зөрчсөн талаар мэдээлнэ.