СХД-т удирдах алба хашиж байсан шинэхэн хотын менежер М.Баяраагийн жилийн орлого нь 500 саяаар ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганболдыг давсны нөөц бүрдүүлээгүй, зохион байгуулалт хийж чадаагүй, хариуцлага алдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Тэгвэл Д.Ганболдын оронд М.Баярааг томилоод байгаа юм.
М.Баяраа нь нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй гурван орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр автозогсоолтой. 2020 оны М.Баяраагийнх жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд жилийн 500 гаруй сая төгрөгийн орлоготой бөгөөд хөрөнгө нь огцом нэмэгджээ.
Мөн тухайн жилд ЕСӨН сая төгрөгийн үнэлгээтэй автомашинаа 40 сая төгрөгийн үнэлгээ машинаар сольсон байна. СХД-т удирдах алба хашиж байсан М.Баяраа даргын хувьд эзэмших эрхтэй дөрвөн газартай, 123 сая төгрөгийн үнэт эдлэл, 92 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.