ҮЙЛ ЯВДАЛ: Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлэг болно
Нэгдүгээр сарын 3-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: “Миллениум плаза” төвд Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНХАУ-ын Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлэг хамтран зохион байгуулах олон улсын “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАЛТ”-ын нээлт болно. Утас: 9907-7976.
10.00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Уул уурхайн биржийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг хэлэлцэнэ.
14.00 цагт: УИХ-ын Боловсрол, шинжлэх ухааны, спортын байнгын хорооноос Боловсролын ерөнхий хуулийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
14.00 цагт: ҮСХ-нд “Зөвлөлдөх санал асуулгын түүврийн арга зүй” хэлэлцүүлэгтэй.
-Цусны донорын үндэсний өдөр тохиож байна.