Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга нь МӨНГӨ ЗАВШЖЭЭ

2022 оны 12 сарын 28

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргаар ажиллаж байсан Ц.Алтанцацрал эрх мэдлээ урвуулж, мөнгө завшсан хэрэгт холбогдсоныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ.

ИТХ-ын ажлын албаны дарга гэдэг бол хуульд заасан нийтийн албан тушаалтан юм. Тэрбээр эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон аж. Үүний улмаас Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төсөвт 18 сая төгрөгийн хохирол учирсныг шинжээчид дүгнэсэн байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 730 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас гурвыг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсэн аж. Түүний нэг нь дээрх ажлын албаны даргад холбогдох үйлдэл юм.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643773
0 эможи

Зангараг
2022-12-28 20:20
Чингэлтэй дүүргийн төсөвт бас нэг шимэгч хорхой шигдчихсэн сорж байж.
Зочин
2022-12-28 14:06
Налайхын хэд бол байнга ш дээ
keyboard_arrow_up