Хот хооронд явдаг тээврийн автобус шатаж байсныг унтраажээ
2022 оны 12 сарын 18
Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Саппорогийн автобусны буудлын урд автобус шатаж байна дуудлага иржээ.
Хамрах хүрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА-26-р ангийн салааны захирагч ахлах дэслэгч М.Болор-Эрдэнээр ахлуулсан 8 алба хаагч 2 автомашинтай гарч хүрэлцэн очиход 86-16 УБТ улсын дугаартай Хуандэй 99 орон нутагт явдаг 45 хүний суудалтай автобус шатаж байсныг унтрааж ажилласан байна.
Галын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад анхааруулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643475
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс