ШҮҮХ: “Гоожингийн өндөр”-ийг нийслэлийн мэдэлд буцаан өгөх шийдвэр гаргажээ

2022 оны 12 сарын 18

 

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн амьдарч байсан “Гоожингийн өндөр” түүхэн барилгыг хамгаалалтад авах захирамжийг 2021 оны 12-р сарын 29-ний өдөр гаргасан. 

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хууль зөрчин бусдын өмчлөлд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, нийслэлийн мэдэлд эргүүлэн авах асуудлаар НЗДТГ-ыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ шүүхэд ханджээ. 

Тэрбээр, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан “Гоожингийн өндөр” хэмээх дурсгалт барилгыг нийслэлийн мэдэлд буцаан авах, хамгаалах, засварлах Хотын даргын шийдвэртэй холбоотой маргаанд бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр яллаа. Хот түүх, соёлын дурсгалаа хамгаална хэмээн твиттер хуудаснаа жиргэжээ. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643470
0 эможи

keyboard_arrow_up