Нийслэлийн Хөдөлмөр халамжийн газарт дараах ажлын байранд урьж байна

2022 оны 10 сарын 13

Arslan.mn

Нийслэлийн Хөдөлмөр халамжийн газарт дараах ажлын байранд урьж байна.

1.Архив албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан

Үндсэн үүрэг:

• Албан бичиг төлөвлөх, боловсруулах, байгууллагын албан хэрэг хөтлөлт хариуцах, бүртгэл хөтлөх

• Байгууллагын архив хариуцах, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт мөрдүүлэх, албан хаагчдад зөвлөн туслах

• Хариуцсан ажлын хүрээнд мэдээ тайлан бэлтгэх, тайлагнах

Тавигдах шаардлага:

• Их дээд сургууль төгссөн байх

• Архив албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно

• Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

• Хариуцлагатай, шуурхай, хувийн зохион байгуулалт сайтай

• Хэрэглээний програм болон интернэт орчинд ажиллах чадвартай

Ур чадвар:

• Багаар ажиллах

• Дүн шинжилгээ

• Асуудал шийдвэрлэх

Манлайлах

2.Өргөдөл гомдол хариуцсан ажилтан, даргын туслах

Үндсэн үүрэг:

• Иргэд байгууллагаас ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авах, шийдвэрлэлтэд хяналт тавих, албан хаагчдад зөвлөн туслах

• Удирдлагаас иргэдтэй хийх уулзалт, арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах, өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэх

• Хариуцсан ажлын хүрээнд мэдээ тайлан бэлтгэх, тайлагнах

Тавигдах шаардлага:

• Их дээд сургууль төгссөн байх

• Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

• Хариуцлагатай, шуурхай, хувийн зохион байгуулалт сайтай

• Хэрэглээний програм болон интернэт орчинд ажиллах чадвартай

Ур чадвар:

• Багаар ажиллах

• Дүн шинжилгээ

• Асуудал шийдвэрлэх

• Манлайлах

Суралцах чадвар сайтай, шинэ төгсөгч байж болно.

Бүрдүүлэх материал:

• Төрийн албан хаагчийн анкет

• Иргэний үнэмлэхийн хуулбар

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Соёлын төв өргөө, “Г” корпус

Утас: 76-112-112 /1007, 1008/, 88013650

Ажлын байрыг сонирхсон хүн info@ub.hudulmur-halamj.gov.mn хаягаар материалаа илгээнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643311
0 эможи

keyboard_arrow_up