НХХГ: Нийтийг хамарсан ажил зохион байгуулан ажилгүй иргэдийг түр ажлын байраар ханган ажиллах байгууллагуудтай хамтарч ажиллана
2022 оны 11 сарын 24
Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн газраас нийтийг хамарсан ажил зохион байгуулан ажилгүй иргэдийг түр ажлын байраар ханган ажиллах байгууллагуудтай хамтарч ажиллана.
Нийтийг хамарсан ажлын хүрээнд зөвшөөрөгдсөн ажлууд:
- Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй бусад нөхцөл байдлын улмаас үүссэн хор уршгийг арилгах, нөхөн сэргээх,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд бүтээн байгуулалт хийх, сайжруулах, тохижилт хийх, хог хаягдалгүй байлгах,
- Байгаль орчныг хамгаалах,
- Голын ай сав, үер усны даланг цэвэрлэх,
- Усны нөөц сан байгуулах, засварлах зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэж болно.
Оролцох боломжтой байгууллагууд:
- Орон нутгийн захиргааны байгууллагууд
- Аж ахуй нэгж байгууллага
- Төрийн бус байгууллага
Бүрдүүлэх материал:
- Албан бичиг
- Ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах төсөл, төлөвлөгөөг боловсруулж
Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн Газарт ирүүлнэ.
Материал хүлээж авах хугацаа: 2022.11.23-2022.11.30
Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 10 хоног хүртэл
Төслийн талаар тодруулах зүйлээ Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газрын фэйсбүүк хуудсаар болон 76112112 утсаар холбогдоно уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643308
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс