ҮЙЛ ЯВДАЛ: Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийнэ
Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр болох үйл явдлын тойм:
10:00 цагт Төрийн ордонд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсоно.
11:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ.
09:00 цагт Холидэй Инн зочид буудалд “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх сургагч багшийн үндэсний сургалтын нээлтийн үйл ажиллагаа болно.
10:30 цагт Монгол банкны Г байрны 2 давхарт Монголбанк, БНСУ-ын “КТ групп”-ын хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.