ҮЙЛ ЯВДАЛ : А.Эрдэнэбилэг 600 хятад иргэнтэй холбоотой хэрэг хэрхэн шийдэгдсэн асуудлаар баримт дэлгэж мэдээлнэ
Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: “Интерном” кафед Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс Олон улсын хүний эрхийн өдрийг угтан иргэн Д.Мөнхбат болон "Fieelitas parthners" фирмийн өмгөөлөгч Н.Энхцэцэг нартай “Шүгэл үлээгчдийн эрсдэл” сэдвээр уулзалт зохион байгуулна.
11.00 цагт: АН-ын байранд /Шонхор тауэр/ “4/11 мэдээллийн цаг”-аар тус намын удирдлагууд намын нөхцөл байдал, болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд иргэн А.Эрдэнэбилэг 600 хятад иргэнтэй холбоотой хэрэг хэрхэн шийдэгдсэн болон шүүгч нартай холбоотой асуудлаар баримт дэлгэж мэдээлнэ.
13.00 цагт: ШУА-ийн Тэргүүлэгчдийн танхимд Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган болно. Чуулганаар ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль явагдана. Салбарын бага чуулган, бүтцийн академиудаас 9 эрдэмтнийг академичид нэр дэвшүүлжээ. Утас: 9971-7977.
14.00 цагт: ШУА-д Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Л.Хайсандайн бүтээл "Монгол төрийн алтан аргамжийн бодлого" 3 боть номын нээлт болно. Утас: 9211-0511, 9971-7977.