ҮЙЛ ЯВДАЛ: “Дата эрх чөлөө:Дижитал хяналт-2022” үзэсгэлэн нээгдэнэ
Арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: “Туушин” зочид буудалд Монголын банкны холбоо, Азийн сангаас санхүүгийн байгууллага, банкуудын төлөөлөл оролцсон “Комплаенс форум-2022” зохион байгуулна.
10.00 цагт УИХ дахь намуудын бүлэг болон байнгын хороодын хуралтай.
10.00 цагт: “”BlueMon” төвд “Дата эрх чөлөө:Дижитал хяналт-2022” үзэсгэлэнг “Бодлогод залуусын хяналт”, Нээлттэй нийгэм форум, “Тунгаахуй” ТББ-аас нээж байна.
11:00 цагт: “Их наяд плаза”-д Олон улсын сайн дурынхны өдөрт зориулсан "Сайн дурын маркет" үйл ажиллагаа болно.
12.00 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд иргэдэд учирч буй татварын дарамтын талаар Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хороо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлнэ.
14:00 цагт: Монгол Улсын консерваторт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн хөгжмийн боловсрол-Япон улсын туршлага” хэлэлцүүлэг зохион байгуулна.