Даваа гарагаас Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулна
Даваа гарагаас эхлэн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийг зорчуулах, хяналтыг чангатгах талаар тодорхой шийдвэрүүдийг гаргасан байдаг.
Тухайлбал, Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар "Нэгдүгээр эгнээнд автомашин явуулах эсэх асуудал нь Тээврийн цагдаагийн алба, Хууль зүйн сайдын харъяанд байдаг. Гэтэл намайг түгжрэл тайлаад өг гэх юм. Бухимдал тайлахад би хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ замын нөхцөл байдал хүнд байна. Зам дээр машинууд багтахгүй байна. Дугаарын хязгаарлалт хийхгүйгээр зохицуулах гээд байна.
Ямар ч байсан даваа гарагаас нэгдүгээр эгнээнд хүн хүчээ гарга, хяналтаа сайн тавь. Нийтийн тээвэр амьсгаа авах тал дээр бүх нөөц чадлаараа ажилла гэдэг үүрэг өгч байгаа. Энэ нөхцөлд шахалт үзүүлэхээс өөр арга алга. " гэж байсан.