ШУУРХАЙ: Д.Сумъяабазар нийслэлийн 2023 оны төсвийн төсөлд оруулсан 5,9 тэрбум төгрөгийг эгүүлэн татахаар болжээ

2022 оны 12 сарын 01

Arslan.mn

Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн 2023 оны төсвийг өнгөрсөн долоо хоногт НИТХ-д өргөн барьсан. Гэтэл түүний өргөн барьсан төсөвт хэвлэлийн мэдээллийн зардалд 2,8 тэрбум, “сошиал од” Б.Цэцэгийн хариуцах Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөлд 3,1 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан 2023 оны төсвийн төслөөс зарим саналаа эгүүлэн татахаар болсон талаар мэдээлэл хийхээр болжээ. Түүний мэдээлэл Хангарди ордны 14 давхарт, 13:30 цагт болох аж. Учир нь Д.Сумъяабазар хэвлэл болон иргэн Б.Цэцэгийн төсөлд зарцуулах байсан 5,9 тэрбум төгрөгийг татаж магадгүй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642902
1 эможи

keyboard_arrow_up