Ирэх даваа гарагаас нэгдүгээр эгнээгээр ЗӨВХӨН “НИЙТИЙН ТЭЭВЭР“ зорчино

2022 оны 12 сарын 01

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан өчигдөр боллоо. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцож, есөн асуудал хэлэлцсэн юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг  бууруулах тухай хууль болон дагалдах хуулиудын төслийг арванхоёрдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болгосон байна. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн эсрэг авах арга хэмжээтэй холбоотой хууль, шийдвэрүүдийг дараалал харгалзахгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцдэг байх чиглэл өгчээ. 

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаанаас дараах шийдвэрүүд гаргасан байна. 

  • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орохыг холбогдох албан тушаалтнуудад  үүрэг болгов. 
  • Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд явж байгаа BRT төслийн зээлийн санхүүжилтийг УИХ-аар соёрхон батлуулахад бэлтгэх чиглэл өглөө. 
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус орж ирнэ.
  • Тээврийн хэрэгслийн "Цахим гэрчилгээ" RFID төсөл амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 160 орчим уулзварт 380 гаруй тоног төхөөрөмж суурилуулсан. 2023 оны эхний улиралд замын хөдөлгөөнд нэвтрүүлэхээр боллоо.
  • Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд барих ажлыг шуурхайлна. Нийслэлийн замын хөдөлгөөний нягтралыг бууруулж, авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийн эсрэг арга хэмжээ авахад энэ ажил чухал үр дүнтэй юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүгийн асуудлыг шийдсэн байна. 
  • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Үндэсний хорооны богино болон дунд хугацааны төлөвлөгөөгөө эрчимжүүлэх,  хэрэгжүүлэх чиглэлийг ажлын хэсгүүдэд өглөө. Мөн сар, улирал тутам хийсэн ажлаа эргээд тайлагнадаг байхыг чиглэл болгов. 
  • Нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн явуулж болох талаар санал боловсруулах Ажлын  хэсэг байгуулахаар тогтсон байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
642886
4 эможи

Дугар
2022-12-02 03:08
Хэрэгжээд явбал сайн л байна
Зочин
2022-12-01 21:08
1r egneegee niitiin teewert hangalttai choloolood ogoh heregtei sh de niitiin teewer ni gatsaagui shuurhai ywdag bolchwol ard irged awtobus huleej udaan zogsohgui sh de zamin achaalal ihsenguut l bugd 1r egneeruu chihchine tegeel dulaan mashindaa utsaa maajad l nam suuchna harin awtobus huleesen hogshid huuhduud ni gadaa hulduj uhtelee awtobusaa huleegeed niitiin teewer ni gatsaj2 buudal deer ochino humuus ni bagtahgui chiheldeed joloochig ni udaan ywlaa alga bolloo geel zagnan tegej chihij bga humuus ni dalimduulaad tolboroo tolno gej bhgui asuudal ih l bna da
Хүн
2022-12-01 13:06
Болсон болоогүй элдэв янзын газар олгодгоо болиод зарим барилга байгууламжийг нурааж орц гарц сайн хийх хэрэгтэйшд тэгэхгүй дандаал ард түмнээ хорьсон цагдан айлгасан татвар дарамт ёстой новшнууд юмаа
Naraa
2022-12-01 12:27
Mash zov 1 egneegeere dan ovtobus yuwbal hurdan tvgjirelgvi bolno.mun ter basgin deedin uulzavr der tov zam boglorhoor avtobusuuda davxar zogsoochdog ternige bolih heregtei ene tsagdaa nar mashin boglorssonch avotusni egnee hoososn bhad avtobusaa uulzvar nevtrvvled yuwuulj bh heregtei.avtobusand 100 hvn ger ajilruuga yaarch bhad mashin 1 hvn tohitoi dulahn shahtsaldku yuwaj bga
зочин
2022-12-01 11:56
1- р эгнээг хариуцсан цагдаа гэж ямар юм байсан юм жолооч нар л дүрэм журмаа баримтлаад ЗХД ээ ягштал биелүүлээд соёлтой л хөдөлгөөнд оролцвол болоо юм бишүү. Байгаа цагдаа нарынхаа цалинг нэмж чадахгүй байж илүү цагдаагаар яахав дээ.
зочин
2022-12-01 11:53
нийтийн тээвэр угаасаа л 1- р эгнээгээр зорчдог биз дээ?
Зочин
2022-12-01 11:44
Уул нь зөв... Гэхдээ эд түгжрэлийн үеэр хэдэн замын цагдаа нар чинь замын голд зогсчихдог... 1-р эгнээгээ хянаж чадахгүй шүү дээ... Цагдаагийн орон тоогоо нэмээд зөвхөн 1-р эгнээгээ хариуцдаг цагдаатай болбол энэ хэрэгжих байх...
keyboard_arrow_up