Сэлбийг тохижуулах нэрээр Б.Цэцэгийн халаасыг “цэцэглүүлэх“ 3,1 тэрбумаар “АВТОБУС АВЪЯ“

2022 оны 11 сарын 30

Arslan.mn

2022 онд төсөвлөж зарцуулсан түгжрэлийг бууруулах 420 тэрбум хаачив? гэж хотын даргаас асууя. Түгжрэл ч буурсангүй, улам бүр нэмэгдсээр. Аргаа бараад хот хариуцсан сайд томилсон ч сайд нь төсвийн хэлэлцүүлэгт ирсэнгүй. 

Гэтэл 2023 оны төсөвт буй өндөр дүнтэй, үр ашиггүй ажлуудын нэг нь  “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн нэгж”-д 3,1 тэрбум төгрөг төсөвлөж, нийслэлчүүдийн өгсөн төсвөөр Б.Цэцэг гэдэг эмэгтэйн халаасыг "цэцэглүүлж" болохгүй л гэж иргэд бухимдаад байгаа юм. Сошиалд бахирсан болгоны амыг барихад ийм өндөр дүн хэрэгтэй гэж үү?

Нийслэлийн 2023 оны эхний хэлэлцүүлэгийн үеэр хотын дарга Д.Сумьяабазар 1 их наяд 742.3 тэрбум төгрөг зарцуулах төсвийн танилцуулгадаа “…төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батыг мөрдөнө.” гэж хэлсэн. Ингэж хэлсэн хотын даргаас иргэд санхүүгийн сахилга батыг шаардаж байна.

Эдийн засаг гаднаас, гадаад хүчин зүйлсээс шалтгаалаад асар хүнд байгаа энэ үед Сэлбэ бол хэмнэж болох төсөв, хойшлуулж болох төсөл мөн. Тиймээс энэ мөнгөөр хүйтнийг тэсвэрлэж чадахгүй хөлдүүс болж байгаа нийтийн тээвэртээ  шинэ автобус авах хэрэгтэй юм биш үү.  Хэмнэж болох, танаж болох төсвөө аль болох танах ёстой.

Нийслэлчүүдийн өгсөн төсвөөр Сэлбийг тохижуулах  3,1 тэрбумийг хэмнээд “АВТОБУС АВЪЯ“ Хотын дарга аа!

 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642849
1 эможи

Зочин
2022-11-30 23:59
Асемд ганц удаа хэрэглэсэн олон автобуснууд одоо хаана бна аа. Монгол эзэн бна уу. Хариуцлага тооцох гэдэг ухагдахуун байна уу
Зочин
2022-11-30 17:56
Ядаж мэргэжлийн хүнээр хийлгэмээр юм даа
Зочин
2022-11-30 15:44
Дух юм хийнэ гэж юу бхав Хаа хамаагүй юманд савсагнах юм даа Хайран мөнгө хэдэх автобусс авсан нь амьдралд ойрхон доо бөхөө
зочин
2022-11-30 12:47
ерөнхий сайдаа үлгэр болох энэ хачин ажлаа зогсоогоочээ автобус түгжрэлдээ зарцуул
Зочин
2022-11-30 11:00
Энэ тэнэг бөхийг зайлуулах хэрэгтэй
keyboard_arrow_up