Хотын дарга Д.Сумьяабазар “Сошиал од“ Б.Цэцэгийн “Сэлбэ“ төсөлд 3,1 тэрбум төгрөгийг ТӨСӨВЛӨЖЭЭ
Хотын дарга Д.Сумьяабазар ирэх 2023 оны төсөвтөө Сэлбэ голыг сайжруулах төсөлд 3 тэрбум төгрөгийг захиран зарцуулахаар тусгажээ. Уг төслийн зохицуулагчаал сошиал инфлюнсер, иргэн Б.Цэцэг ажиллахаар болоод байгаа билээ.
Олны шүүмжлэл дагуулаад буй уг төслийн ерөнхий агуулга, зарчмын дагуу хэрхэн хийгдэх нь иргэд олон нийтэд туйлын ойлгомжгүй байгаа талаар цахим орчинд ч шүүмжлэл өнөөдөр ч өрнөсөөр байна. Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийг сайн дураар хийж эхлүүлж буйгаа зарлаад байсан иргэн Б.Цэцэг өөрийн хадгаламжаа хүртэл төслийн ажилд зарцуулж байна хэмээн саяхан өөрийн цахим хаягаараа зарлаад байсан билээ.
Тэгвэл уг төслийг Д.Сумьяабазарын дэмжлэгтэйгээр, ард иргэдийн татварын мөнгөөр санхүүжүүлэх болсон нь ийнхүү ил болжээ.
Ирэх жил манай улсад нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, хүндрэлтэй байх талаар эдийн засагчид ярьж буй. Гэтэл Улаанбаатар хотынхоо гамшгийн хэмжээнд очсон утаа, хөрсний бохирдол, замын түгжрэлдээ хотын дарга Д. Сумяабазар ач холбогдол өгсөнгүй бололтой.
Товчхондоо, замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг торгож нийслэлийн төсөвт 35,5 тэрбум төгрөгийн орлогыг оруулан, тухайн санхүүжилтээ иргэн Б.Цэцэгийн төсөлд санхүүжилт хийхээр болсон гэсэн үг юм.