ҮЙЛ ЯВДАЛ : “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурал болно
23-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00-14.00 цагт: “White event hall”-д “Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерийн ёс зүй” хэлэлцүүлэгтэй.
09.00 цагт: Монголын Хүүхдийн ордонд "Хотын үйлчилгээ" сэдэвт салбар зөвлөгөөн болно. Утас: 9000-0508, 9009-7788.
11.00 цагт: “Туушин” зочид буудалд “Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь” төслийн дугуй ширээний хэлэлцүүлэг болно.
14.00-17.00 цагт: Монгол-Японы төвд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурал болно.
17.00 цагт “Чингис хаан” музейн Их танхимд "ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУДЫН ҮНЭТ ЗҮЙЛ БОЛОХ НЬ" тусгай лекц болно. Илтгэгч” Чингис Хаан” музейн захирал, академич С.Чулуун.
14.00 цагт "Улаанбаатар-Эрдэм Оюу" их сургуульд зохиолч, сэтгүүлч, доктор, профессор Т.Баасансүрэнгийн “Нэгэн жарны сударласан сургамж” судалгаа, шинжилгээний бүтээлийн нээлт болно.
-“Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаа, уялдаа холбоо” хэлэлцүүлэгтэй. Сум, хороо бүрд байдаг тус зөвлөл иргэдийг нийгмийн халамжид хамруулж, нийгмийн үйлчилгээг хариуцдаг байна. Энд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэнэ.