ҮЙЛ ЯВДАЛ: Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн болно

2022 оны 11 сарын 11

Arslan.mn

 Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр болох үйл явдлын тойм:

-Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

09.00-17.00 цагт: АШУҮИС-ийн төв байранд залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоот-2022” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9909-9435

10.00 цагт: “Блью Скай” зочид буудалд Улаанбаатар хот анх удаа “Хотын стандарт”-тай болж, өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан "Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн"-ийг зохион байгуулна Утас: 9903-7310, 9976-3656.

10.00 цагт: Монголын Үндэсний музейгээс “Боловсрол олон нийтийн хөтөлбөр”-өөр дамжуулан танхимын бус сургалт явуулж байна. Өнөөдөр ЕБС-ийн 5-аас дээш ангийн сурагчдад Монголын уламжлалт цагаан идээ ааруул, аарцыг хэрхэн хийдэг талаар ойлголт, мэдлэг өгөх сургалт болно. 

11.40 цагт: “Тайж палас”-ын “Бодэса Арт” галерейд “Эзэн Чингис хаан урлагт” дүрслэх урлагийн үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 9950-4845.

12.00 цагт: ХӨСҮТ-өөс ковидын шинэ хувилбарын эмнэлзүй, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, шинэ хувилбарын тархалт, томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлнэ. Утас 9979-7227.

-МУБИС-д “Амьдрах ухааны боловсрол” хичээлийн танхимын нээлттэй.

-“Улаанбаатар-2023” зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хорооноос Монголын спортын хороодтой Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.

-“Хүрэн халзан хуур” музейн сан хөмрөг болон өвлөн уламжлагч нарт хадгалагдаж буй хуурын үзэсгэлэн, “Алтай” хамлагийн тоглолт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642303
1 эможи

keyboard_arrow_up