Улаанбаатарын утаанд ХЭН ХАРИУЦЛАГА хүлээх вэ?

2022 оны 11 сарын 07

Arslan.mn

Удахгүй утааны улирал эхэлнэ. Сүүлийн 5 жилд 533 тэрбум тѳгрѳг зарцуулсан хэрнээ Үндэсний Аудитын Хорооны тайлангаас харахад агаарын бохирдол дараах байдлаар нэмэгдсэн байна.

1. Хүхэрлэг хийн агууламж 2016 оны стандартаас 1,8 дахин их, 2020 онд жилийн дундаж агууламж 47 мкг/м3 болжМонгол Улсын стандарт болон ДЭМБ-ын зѳвлѳмж хэмжээнээс 2,4 дахин ѳндѳр

2. РМ тоосонцрын 2016 оны жилийн дундаж агууламж 128 мкг/м3 буюу Монгол улсын стандартаас 2,6 дахин их, ДЭМБ-ын зѳвлѳмж хэмжээнээс 6,3 дахин ѳндѳр байсан бол 2020 онд 90 мкг/м3 болж буурсан ч Монгол Улсын стандартаас 1,8 дахин их, ДЭМБ-ын зѳвлѳмж хэмжээнээс 4,5 дахин ѳндѳр

3.РМ2.5 тоосонцрын 2016 оны жилийн дундаж агууламж 79 мкг/м3 буюу Монгол Улсын стандартаас 3,16 дахин их, ДЭМБ-ын зѳвлѳмж хэмжээнээс 3,95 дахин ѳндѳр байсан бол 2020 онд 49 мкг/м3 болж буурсан ч Монгол Улсын стандартаас 1,9 дахин их, ДЭМБ-ын зѳвлѳмж хэмжээнээс 2,45 дахин ѳндѳр байлаа.

Одоогоор Монгол Улсад утаа гаргаж агаар бохирдуулдаг 3 эх үүсвэр байна:

1.Гэр хорооллын 216 000 ширхэг зуух нь агаарын бохирдлын 80% үүсгэдэг

“Таван түлш” ХХК-ын үйлдвэрлэж буй MNS 5679:2014 стандартын “сайжруулсан түлш” нь эдийн засгийн хувьд нүүрснээс 3 дахин хэмнэлттэй буюу нэг уут шахмал түлш 3 уут нүүрстэй тэнцдэг, илчлэг чанар ѳндѳр утаа ялгаруулалт эрс бага хэмээн тооцдог аж. Улаанбаатар хотын 220 000 орчим айл ѳрх жилдээ 1,2 сая орчим тонн түүхий нүүрс түлдэг байсан бол 600 000 тонн шахмал түлш түлдэг болсноор агаарын бохирдлыг 50% бууруулсан гэж судлаачид тооцдог юм байна.

2.Замын хѳдѳлгѳѳнд оролцдог 339 626 ширхэг автомашин нь агаарын бохирдлын 10% үүсгэдэг

Гадаад худалдааны мэдээгээр улсын гаалиар 2018 онд нийтдээ:

-Суудлын автомашин 64,039 ш

-Ачааны автомашин 22,256 ш

-Нийтийн тээврийн хэрэгслэл 1,363 ш

-Трактор болон ѳѳрѳѳ явагч хэрэгслэл 238 ш oрж ирсэн нь импортын хувьд хамгийн оргил тоо гэж үздэг юм байна

Нийт автомашины 77,4% нь 10 -аас дээш жилийн насжилттай байгаа нь агаарын бохирдол үүсгэх шалтгаанд тооцогдож буй. 2018 онд Техникийн үзлэгт орсон машиныг ашиглалтын хугацаагаар нь авч үзвэл:

-453 200 нь 10 жилээс дээш

-120 500 нь 4-9 жил

-11,700 нь 3 хүртэл жил ашигласан автомашин байжээ

Монголчуудын унаж буй автомашины 64,4% нь Япон, 77,4% нь 10-aaс дээш жилийн насжилттай байна

3. Эрчим хүчний бусад эх үүсвэрүүд болон 3 ДЦС-ууд агаарын бохирдлын 10% үүсгэдэг

Улаанбаатар хотод 3 байдаг уламжлалт ДЦС-ууд нь хүрээлэн буй орчинд хоёр үндсэн аргаар нѳлѳѳлдѳг:

1. Хог хаягдлыг агаар мандалд хаях

2. Дулаан дамжуулах замаар

Эхний тохиолдолд чулуужсан түлшийг шатаахад бѳѳмс үүсэх бѳгѳѳд эцэст нь агаар мандалд орж дэлхийн орчныг сүйтгэж болзошгүй. Дулаан дамжуулалтын хувьд нээлттэй мѳчлѳгтэй ЦС-ууд гол мѳрѳн далайг халаахад хүргэдэг. ДЦС-ууд нь хүний эрүүл мэндэд сѳргѳѳр нѳлѳѳлдѳг тѳрѳл бүрийн физик, химийн бохирдуулагч бодис үүсгэнэ.

*ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?

Олон жил утаанд угаартаж ѳвѳлжлѳѳ дѳѳ. Иргэд бухимдахдаа БОАЖЯ-наас хариуцлага нэхдэг. Байдал улам хүндрэхээр БОАЖЯ-ны сайдыг огцрохыг шаардана. Утаа үүсгэж буй 3 обьектыг харахаар БОАЖЯ-ны харьяа биш, хоёр нь ТЭХЯ-ны харьяа, нэг нь ЗТХЯ болон ГЕГ-тай хамааралтай. Хариуцлага хүлээх байгууллагууд нь тодорхой байхад нэрнээс нь болоод огт ѳѳр газраас хариуцлага нэхээд байдаг нь буруу тогтолцооны жишээ. Харин эсрэгрээрээ:

1. БОАЖЯ нь агаарын бохирдлыг багасгах талаар бодлого боловсруулж, стандартаа тогтоон түүнийг хэрэгжүүлж буй байдалд нь утаа үүсгэгч байгууллагуудад хяналт тавьж сайжруулах үүрэгтэй болж байна

2.  “Сайжруулсан түлш” үйлдвэрлэж буй компаниуд түлшнийхээ найрлага болон нийлүүлэлтэд анхаарч хариуцлагатай байх ёстой

3. Гаалиар орж ирж буй тээврийн хэрэгслэлүүдийн насжилт болон утаа гаргалтад ГЕГ хяналт тавьж, хэрэгжилтийг нь ТЦА хариуцах болж байна

4.     ДЦС-иудын тоног тѳхѳѳрѳмжийн болон технологийн шинэчлэлд анхаарал тавьж агаар орчны бохирдлыг аль болохоор багасгах үүрэг нь ТЭХЯ нд байх аж

Мэдээж ийм тогтолцоо байгаа л даа. Гэхдээ жирийн иргэд энэ талаар ойлголтгүй, ѳѳр хоорондын уялдаа ч сайн биш байгаа нь анзаарагддаг. Агаарын бохирдол монголчууд бидний хувьд нийтлэг асуудал. Харин агаарын бохирдлыг бууруулах хариуцлагын тогтолцоо нь бас нэгдмэл байх ёстой болов уу?

                                   Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Эх сурвалж: sonin.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642153
0 эможи

keyboard_arrow_up