ҮЙЛ ЯВДАЛ: “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох залилангийн хэргийн талаар хохирогч нар мэдээлэл хийнэ

2022 оны 10 сарын 18

Arslan.mn

Аравдугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм:

11.00 цагт Хан-Уул дүүрэг дэх “Режис плэйс” оффист Кино урлагийг дэмжих сангаас зарласан 2022 онд санхүүжүүлэх кино төслийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлнэ. Утас: 88640544, 88777688.

11.00 цагт: Монголын банкны холбоонд “Тэрбум мод сан”-гийн үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн бага хурал зарлажээ.

11.30 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Хөвсгөл аймаг дахь “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох залилангийн хэргийн талаар хохирогч нар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол бөхийн өргөөнд Олон улсын цирк ирж тоглогдох гэж байгаатай холбогдуулан Монголын циркчидийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 80114749, 88770003.

Монголын Хэвлэлийн хүрээлэнд тус хүрээлэнгээс зохион байгуулдаг “Зангиагүй уулзалт”-д Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож төсөв, мөнгөний бодлого, томоохон төслүүдийн талаар ярилцана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641466
0 эможи

keyboard_arrow_up