Гэрэлтүүлгийн шонгоос цахилгаан авах ЗӨРЧИЛ илэрч байна
Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлд хамаарах хотын стандартуудыг мөрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж буй талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр танилцуулав. Тэрбээр “Стандартын баримт бичгийн дагуу энэ онд 15 байршилд 4118 гэрэлтүүлгийн шон буюу гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авсан. Гэрэлтүүлгийн шонгоос цахилгаан авснаас гэрэлтүүлгийн тусгал муудах гэх мэт зөрчил илэрч байна. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон гэрэлтүүлгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах шаардлагатай байна” гэлээ.
Хотын дарга гэрэлтүүлэг гэмт хэрэг, халдлагад өртөхөөс сэргийлэх чухал ач холбогдолтойг онцлоод, дүүргүүдийн хэмжээнд гэрэлтүүлэг ямар байгааг тодруулав.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
|