СБД-ийн ХХҮХ: Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих жижиг зээлийг арилжааны банкаар дамжуулан олгож байна
							 2022 оны 7 сарын 04						
						
					
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих жижиг зээлийг аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэстэй хамтран арилжааны банкаар дамжуулан олгож байна.
- Зээлийн хэмжээ – 5-10 сая төгрөг
 - Зээлийн хүү – 11%
 - Хугацаа -24 сар
 
Та зээлд хамрагдахыг хүсвэл харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэстэй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Төслийн хүрээнд 2019 оноос 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 21 аймаг, 9 дүүргийн нийт 1304 иргэнд Хаан банк, Төрийн банкаар дамжуулан 11,6 тэрбум төгрөгийн бичил зээлийг олгосон байна.
Жижиг зээлийн олгосноор 2019-2021 онд нийт 2,499 ажлын байрыг дэмжиж, 1,647 ажлын байрыг хадгалж, 852 ажлын байрыг шинээр бий болгосон байна гэж СБД-ийн ХХҮХ-аас мэдээллээ.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								641443
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс



