ҮСХ: Эмч нарын баг 16 хүртэлх насны хүүхдүүдэд шүдний үнэ төлбөргүй онишлогоо, үзлэг хийнэ

2022 оны 10 сарын 17

Arslan.mn

Аравдугаар сарын 17-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Эрүүл мэндийн “Сүхбаатар” сувилалад “Мишээл” хүүхдийн сангийн дэргэдэх мэргэжлийн эмч нарын баг 16 хүртэлх насны хүүхдүүдэд шүдний үнэ төлбөргүй онишлогоо, үзлэг хийнэ.

10.30 цагт Төрийн ордны чуулганы танхимын үүдэнд АН-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.

11.00 цагт ҮСХ-ноос 9 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.

12.00 цагт  “Үндэсний мэдээллийн төв”-д ОХУ-ын Буриад улсын Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театрын аялан тоглолтын талаар мэдээлнэ. Хэвлэлийн бага хуралд ОХУ-ын Буриад улсын Ардын болон Гавъяат жүжигчин, нэрт найруулагч Олег Юмов, Саян Жамбалов нар оролцоно.

18.00 цагт “Улаанбаатар” олон улсын кино наадмын 14 удаагийн нээлт болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641406
0 эможи

keyboard_arrow_up