НИТХ-ийн дарга Ж.Батбаясгалан Хакухо М.Даваажаргалд “Миягино дэвжээнээс ОЛОН АВАРГА төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна“ гэлээ

2022 оны 10 сарын 13

Arslan.mn

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоосонд Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд Миягино дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх, амжилтын төлөөх шинэ замналаа эхлүүлсэнд нь амжилт хүсэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Та бол Монгол түмний бахархалт их аваргын хүү. Аавынхаа үйл хэрэг, алдар нэрийг үргэлжлүүлж, Миягино дэвжээнээс олон аварга төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хакухо М.Даваажаргал "Дөрвөн жилийн дараа Монгол нутагтаа ирлээ. Эх орондоо ирэхэд сэтгэл дүүрэн байж, маш их огшож байна. Хоёр орны соёлын элчийн хувьд цаашдын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьж байна” гэсэн юм.
Тэрбээр мөн өөрийн аав, Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат агсны алдрыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг нийслэл хотод, тэр дундаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах зорилгоо Нийслэлийн ИТХ-ын даргад танилцуулсан юм.

Их аваргын алдар цууг мөнхжүүлэхэд нийслэлийн иргэд бид баяртай байх бөгөөд бүх талаар дэмжин ажиллана гэж Нийслэлийн ИТХ-ын дарга хэлсэн юм. Уулзалтын үеэр Хакухо М.Даваажаргал өөрийн зодог тайлах болон Миягино нэрийг өв залгамжлах сүмогийн ёслолын урилгыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд гардуулан өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641368
0 эможи

keyboard_arrow_up