ҮЙЛ ЯВДАЛ: “Тогтвортой хөгжлийн зорилго-Эх, нярайн нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний зөвлөгөөн болно
Аравдугаар сарын 7-нд болох үйл явдлыг хүргэж байна.
9.00 цагт: ЭМЯ, НҮБХАС, ЭХЭМҮТ хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго-Эх, нярайн нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний 5-р зөвлөгөөнийг Blue sky-д зохион байгуулна. Утас: 99797227
9.00 цагт: БНМАУ, БНХАУ-ын хоорондын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулсны 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Их чуулганы танхимд болно.
9.00 цагт: ШӨХТГ, МҮХАҮТ хамтран МҮХАҮТ-д хэлэлцүүлэг зохион байгуулна.
11.00 цагт: “Чингэлтэйд үйлдвэрлэв" үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулга уулзалт “HOLIDAY INN” зочид буудлын Их танхимд болно. Утас: 91113191
14.00 цагт: Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан Төрийн ордны жанжин Д.Сүхбаатарын танхимд болно. Утас: 99249813
16.00 цагт: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст мэндэлсний 101 жилийн ойд зориулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны хананд дурсгалын гэрэлт самбар байршуулах ёслол болно. Утас: 91113191
17.00 цагт: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Баастын баримтат гэрэл зургийн хос номын нээлт MN Галерейд болно. Утас: 91113191