“Усан парк” нэрээр газар авч, орон сууц бариулсан гэх хэргээр ХОТЫН ДАРГЫГ ШҮҮХЭД дууджээ
Дунд голын хөвөөнд босох ёстой усан паркийн газар дээр орон сууцны барилга баригдаж байгаа гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. Энэ асуудлаар “Онч шийдэл” төрийн бус байгууллагын хуульчид нийтийн эрх ашгийн өмгөөлөл явуулахаар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар өмнө бид мэдээлсэн.
“Онч шийдэл”ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий архитектур нарт холбогдох “Усан парк”-ийн орон сууцны маргааны урьдчилсан хэлэлцүүлэг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 13:30-д болох гэж байна.
Ийнхүү тэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах нэхэмжлэл гаргаснаар Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсээд байгаа юм.
Усан парк барих зөвшөөрөлтэй газрыг орон сууцных болгож өөрчилсөн нь НОЦТОЙ БАРИМТ