ҮЙЛ ЯВДАЛ: “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно

админ
2022 оны 9 сарын 22

Arslan.mn

Есдүгээр сарын 22-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Holiday Inn” зочид буудалд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулсан “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99055227

9.00 цагт “Blue Sky” зочид буудалд төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, түүний үр ашгийг нь нэмэх зорилготой “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлэг болно. Утас: 99103830

9.30 цагт “Пума Империал” зочид буудалд Глоб Интернэшнл төв "Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах" төслийн хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт ба кейсэд суурилсан уулзалт-II” зохион байгуулна.

11.00 цагт Хангарди ордны 14 давхарт Автомашингүй өдрийн зохион байгуулалтын талаар мэдээлнэ. Утас: 89755575

11.00 цагт “Шонхор Тауэр”-т АН-ын 4:11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  100 жилийн түүхтэй  худалдааны ууган сургуулийн  ахмад багш нар, гавъяатууд мэдээлэл хийнэ.

14.00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд Монголдоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн физикийн сургалтын 360 ширхэг хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг нийслэл болон орон нутаг дахь ерөнхий боловсролын 60 сургуульд гардуулна. Утас: 88102915

15.00 цагт Мишээл экспод "Улаанбаатар түншлэл-2022" үзэсгэлэнгийн нээлт болно.

Төрийн ордонд

“Их Эзэн Чингис хаан” танхимд “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.

9.00 цагт "Парламентын боловсрол-Сургагч багш" хөтөлбөрийн нээлт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640621
0 эможи

keyboard_arrow_up