ҮЙЛ ЯВДАЛ: ХҮДС-ийг МУИС-тай нэгтгэж байгааг эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийнэ

2022 оны 9 сарын 19

Arslan.mn

Есдүгээр сарын 19-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт СЭЗИС-д тус сургуулиас “Их, дээд сургуулийн удирдлага, олон улсын байгууллага ажлын байранд суурилсан сургалт”, “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” сургалт болно.

9.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд Уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ой энэ жил тохиог тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  “Оюу толгой” компани хамтран зохион байгуулж буй “Уул уурхайн долоо хоног 2022” хурал эхэлнэ.

9.30 цагт МУБИС-ийн Төв номын санд “Дусал цус - Дүүрэн амьдрал” аян эхэлнэ.

11.00 цагт Брүүклин кофе шопод "Малчид ба эдийн засгийн хөгжил” уулзалт болно

11.30 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд ''Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2022'' үзэсгэлэн худалдааны нээлт болно.

БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хуны айлчлалын хүрээнд:

10.00 цагт “Премиум” зочид буудалд МСНЭ болон Солонгосын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч нар хэлэлцээ хийнэ. Утас: 91118403, 99097968

11.00 цагт “Премиум” зочид буудалд МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Солонгосын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун нар хамтарсан хэвлэлийн хурал хийнэ. Утас: 91118403, 99097968

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Монголын худалдаачдын холбоо ТББ-аас ХҮДС-ийг МУИС-тай нэгтгэж байгааг эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийнэ.

11.30 цагт иргэн Б.Батдэлгэр Үндсэн хуулийн цэцийг хогийн сав болгосон гишүүдийг зайлуулъя" сэдвээр мэдээлнэ.

12.00 цагт иргэн Мөнхбаярын өмгөөлөгч "Давахын нийт шүүгчид нэг л прокурорын татгалзахыг шийдэхгүй гэж улайрахын учир юу вэ" сэдвээр мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640504
0 эможи

Должинд
2022-09-20 03:09
Должин авгай минь чи яаж ч эсэргүүцээд чадахгүй
Зочин
2022-09-19 12:08
МУИС тай нэгдэхийг эсэргүүцэж байгаа нь зөв. Яагаад гэвэл Их сургуулийн зиндаанд хүрэхгүй сургууль шүү, сүүлд ДС нэр авсан
ЗОЧИН
2022-09-19 09:43
ХҮДС чинь ХУДАЛДААНЫ ТЕХНИК МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬ ШҮҮДЭЭ. МУИС-ийн босгыг яаж даваж чадах юм бэ? Наад багш оюутнууд чинь өөрсдийнхөө потенцалийг л хэрлээд байна л даа яаж МУИС-ийн багш нарыг гүйцэх вэ? Шалгалт шүүлэг болоход нөгөө л 10 жилийн хуулалтаа үргэлжлүүлээд 2-3 гар утастай ороол хуулахыг үзүүлж өгнө шүүдээ.ЯАГААД Ч НААДУУЛ ЧИНЬ МУИС-тай нэгдэж чадахгүй харин ХҮйлдвэрлэлийн колеже гэвэл зохино
keyboard_arrow_up