НМХГ: Сургууль орчмын дэлгүүрүүд хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн лангуун дээр байршуулсан ЗӨРЧИЛ илэрлээ
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар (НМХГ)-аас хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийсэн байна.
Энэ хүрээнд сургуулийн орчимд худалдаа эрхэлж буй 15 хүнсний дэлгүүрт урьдчилан сэргийлэх хяналт хийхэд хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн лангуун дээр байршуулсан зөрчил 33.3 хувьд нь илэрчээ.
Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж, зөрчилгүй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг, хүнсний түүхий эд, сав, баглаа боодол, шошгод анхаарах гэсэн гурван төрлийн зөвлөмж тараасан байна.
Эх сурвалж: НМХГ