Гарц, шийдэл олддоггүй түгжигдсэн “ДҮҮЖИН ТЭЭВЭР“

2022 оны 9 сарын 08

Arslan.mn

Хүн амын тал хувь нь амьдардаг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өдгөө түгжрэлийн “тэг” зогсдог үе эхэлж байна. Жил бүрийн намар нь хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцэн нийслэлчүүд зам дээр гацдаг энэ байдал сүүлийн 20 жил үргэлжилж байна.

Хотын дарга бүрийн амлан авдаг гол ажил нь түгжрэл боловч шийдсэн, шийдэл олсон нэг ч зохицуулалт өнөөдөр алга. Учир нь 2020 оны сонгуулийн дараа мөн л хотод МАН ялалт байгуулж, Хотын даргаар Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, түгжрэлийг амлан авсан дараагийн дарга болов. 

Тэр томилогдож, түгжрэлийг амлан авснаас хойш хэдий хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд түгжрэл бас л буураагүй, тэгш, сондгойгоор зорчих аргацаасан шийдвэртэйгээ л байгааг бид харж байна.

Өнгөрсөн хугацаанд бид түгжрэлийг шийдэх зорилгоор олон санаачлага, арга хэрэглэж байгаа ч өнөөдөр ч бид асуудлаа шийдээгүй,  гоё санаа гаргахыг л харсаар сууна.

Гоё санааны  нэг нь “ДҮҮЖИН ТЭЭВЭР" байсан. Гэтэл дүүжин тээврийг Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд баригдахаар төлөвлөсөн ч хүндрэл үүсчээ.

Тиймээс уг төслийн ажил удаашралтай байгаа бөгөөд ямар учраас ийнхүү гацаанд ороод байгаа талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзоригоос тодруулахад "Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд баригдахаар тохирсон чиглэлийн хувьд ТЭЗҮ хийх явцад хүндрэлтэй зүйлс гарч ирсэн. Уг чиглэлд маш олон гэр хорооллын дээгүүр явахын дээр барилга угсралт, газар чөлөөлөлтөд төвөгшил их гарч, иргэдийн зорчилт тааруу байхаар судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс нэгдүгээр чиглэлийг хотын зүүн чиглэлд барья гэсэн санал гаргасан. Үндсэн хоёр хувилбар санал болгоод байна. Нэгдүгээрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд 6.9 км, хоёрдугаарт Сэлбэ гол дагаж Долоон буудлаас  төв рүү орж ирсэн чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлье гэсэн санал өгсөн. Одоогоор Францын талаас хараахан хариу өгөөгүй, санал нэгдээгүй байна.

Нээлттэй орхисон 22.5 сая еврогийн өртөг бүхий хоёр дахь чиглэлийн хувьд ТЭЗҮ-г боловсруулаад дуусаж байна. 2023 оны хавраас барилга угсралт хийгээд 2024 онд ашиглалтад оруулах юм."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640189
1 эможи

keyboard_arrow_up