Ч.Маргад-Эрдэнэ: ТОСК-ийн нэрийг барьж “5-10 сая төгрөг өгвөл” түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэж иргэдийг ЗАЛИЛЖ байна
Сүүлийн жилүүдэд Цагдаагийн байгууллагад “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн нэр барьж, иргэдээс их хэмжээний мөнгө залилсан залилангийн гэмт хэргүүд их бүртгэгдэх болсон . Тэгвэл энэ талаар бид ТОСК-ийн Хөрөнгө удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Маргад-Эрдэнэ тодрууллаа.
Тэрбээр "Сүүлийн үед түрээсийн орон сууцны холбоотой залилангийн хэрэг их гарч байна. Тиймээс иргэд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ асуудлаар иргэд манайд утасдаж асууж байна. “5 сая төгрөг авна, 10 сая төгрөг авна” гэж байна та нар тэгж байгаа юу, өнөө маргаашгүй байранд “ор” гэж байна. Энэ үнэн үү гэж иргэд асууж байна. Мөн зарим хохирогч иргэдийн зүгээс танайд мөнгө өгсөн гэж ирэх тохиолдол ч их гарч байна.
Иймд иргэд хохирсон тохиолдол гарвал Цагдаагийн хандаарай гэж сэрэмжлүүлж хэлж байна.
Манайх иргэдээс мөнгө авч байранд оруулсан зүйл байхгүй. ТОСК бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилготой байгууллага. Анх 2015 онд засгийн газрын 248-р гэж тогтоол гараад тэр тогтоолоор түрээсийн орон сууцны хөтөлбөр гэж гарсан. Дараа жил нь 2016 онд засгийн газрын 38, 169, 289-р тогтоолоор нийт 1512 айлын орон сууц баталсан. Тэрийг түрээсийн орон сууц санд шилжүүлээд 1512 орон сууцандаа 8 зорилтод бүлэгт хувааж иргэдийг хамуулсан.
Тухайлбал, төрийн албан хаагч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, гэр орноо осол гамшгаас алдсан, залуу гэр бүл болон олон хүүхэдтэй эцэг, эхчүүд зэргийг хамруулсан. Энэхүү түрээсийн хөтөлбөрөөр явж байгаад 2018 оны тогтоол гараад түрээсийн орон сууцыг өмчлөх боломжтой болсон.
Иргэд 5 жилийн хугацаанд түрээсээ хуримтлуулах байдлаар 30 хувь бүрдүүлээд 5 жилийн дараа ипотекийн зээлд хамрагдах бүрэн боломжтой.
1512 айлаас тал нь буюу 773 иргэн өмчлөх гэрээгээ хийсэн. Төлбөрөө хуримтлуулаад явж байна. Үлдсэн 770 айл нь түрээсийн хэлбэрээрээ сар болгон түрээсээ төлөөд явж байна. Улаанбаатар хотод түрээс мкв нь 6000 төгрөг хөдөө орон нутагт 4500 төгрөгийн үнэтэй байна. 2022 онд энэ хагаст хэд дахин өссөн. Үүнээс улбаалаад түрээсийн орон сууцыг хайсан иргэд дээр ашиг хайсан хүмүүс залилан хийж байна." гэв.