Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар тэгш, сондгой хязгаарлалтыг хэд хэдэн хувилбараар явуулах санал гаргажээ
Тэг зогсолт хийх эрсдэлтэй болсон учир хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн тодорхой бүсэд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Энэ нь дугаарын хязгаарлалт хийгээгүй байх үеийн хөдөлгөөний ачаалалтай харьцуулбал 45-50 хувиар буурсан мэдээ гарсан байна.
Үр дүн гарч байгаа тул тэгш, сондгойгоор үргэлжлүүлэн явуулахаар НИТХ-д санал оруулахаар болсон талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл уг асуудалд Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дүн шинжилгээг харж байж шийдэх нь зөв. Иймд ядаж 09.10 хүртэл хязгаарлалтгүй явуулж байж, шилжилт хөдөлгөөн суларсны дараа бодит дүгнэлт хийх боломж бүрдэнэ. Мэргэжилтнүүдэд хугацаа хэрэгтэй" хэмээжээ.
Тэгш, сондгой дээр бол миний урьдчилсан байр суурь бол арай өөрөөр иргэдэд илүү боломж олгосон зөөлөн хувилбарыг бодож байгаа…Түгжрэл бол нийтийн зовлон учраас нийтээрээ тэмцэж хувь нэмрээ оруулна, ачааллаа тэнцүү үүрээд зовлонгоо багасгаж цогцоор шийдэх. https://t.co/d4ihxpaNPp — Ж.Сүхбаатар (@Sukhbaatar_J) September 2, 2022
Тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дүн шинжилгээг харж байж шийдэх нь зөв. Иймд ядаж 09.10 хүртэл хязгаарлалтгүй явуулж байж, шилжилт хөдөлгөөн суларсны дараа бодит дүгнэлт хийх боломж бүрдэнэ. Мэргэжилтнүүдэд хугацаа хэрэгтэй! https://t.co/Awn9ddweRs — Ж.Сүхбаатар (@Sukhbaatar_J) September 2, 2022
Татвар дунд, урт хугацааны шийдэл мөн үү мөн. Иргэд богино хугацааны үр дүнгийн хүлээлт их бга. Түгжрэлийг бууруулах стратегиа богино,дунд,урт хугацаагаар авч үзнэ шүү дээ.Богино хугацааныхыг дунд хугацааны арга хэмжээтэй сөргөлдүүлж тавиад шийдэл мөн эсэх гээд маргах үр ашиггүй. https://t.co/0SsdNPPatW — Ж.Сүхбаатар (@Sukhbaatar_J) September 2, 2022