Зорчигч урсгал ихтэй дараах чиглэлүүдэд автобусны тоог нэмжээ

2022 оны 8 сарын 31

Arslan.mn

Наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдээр 12 чиглэлд 15 автобус, амралтын өдрүүдээр таван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд нэмэлтээр явуулж байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ. 

Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд Нийслэлийн Нийтийн тээврийн газраас нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчийн урсгал нэмэгдсэн дараах зургаан чиглэлд есөн автобусыг есдүгээр сарын 1-ээс эхлэн нэмж явуулахаар бэлтгэн ажиллаж байна. Үүнд:

  • Ч:16А "Баруун салаа - Шинэ зам - 5 шар"
  • Ч:72 "Богдхан амралт - Ар зайсангийн гудамж - Сүхбаатарын талбай”
  • ХО:9 "Био-Сонсголон - 5 шар"
  • ХО:11 "Хонхор - Ургах наран хороолол - Офицеруудын ордон"
  • ХО:12 "Мал бордох - 5 шар"
  • ХО:13 "Баруун түрүү /эцэс/ - 5 шар" гэсэн чиглэлүүд багтаж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639876
1 эможи

keyboard_arrow_up