ҮЙЛ ЯВДАЛ: “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган болно
Наймдугаар сарын 29-нд болох үйл явдлын тойм:
10.00 цагт Төрийн ордонд “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган болно.
10.00 цагт МУБИС-ийн төв байрны гадна Багшийн сургуулийн 100 дахь хичээлийн жилийн нээлт болно. Утас: 88102915
11.00 цагт "Холидэй Инн” зочид буудалд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзана.
11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан Монгол судлаач Э.Жамуха хэвлэлийн хурал хийнэ.
12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах, хөгжих эрх зөрчигдөж байгаа талаар “Ээлтэй ертөнц” ТББ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл хамтран хэвлэлийн хурал хийнэ. Утас: 89017101
14.00 цагт “Новотел” зочид буудалд Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 98118040
Гадаад харилцааны яаманд
8.50 цагт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар дурсгалын гэрэл зураг татуулж, албан ёсны хэлэлцээ хийнэ.
10.10 цагт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлнэ.