Сургууль, цэцэрлэг, айл өрх, эмнэлгийн халаалтыг есдүгээр сарын 15-нд өгч эхэлнэ
2022 оны 8 сарын 24
Айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг есдүгээр сарын 15-нд өгч эхэлнэ хэмээн Улаанбаатар Дулааны Сүлжээ компаниас мэдээллээ.
Харин албан байгууллага, ААН-ийн хувьд дулаанаа авах хүсэлт гаргасан тохиолдолд холболт хийнэ гэв. Ингэснээр заавал аравдугаар сарын 1-нээс дулаан өгнө гэхгүй тухайн хүсэлтийн дагуу үйлчилгээ үзүүлэх юм байна.
2022-2023 оны дулааны гэрээг иргэн болон хуулийн этгээдүүдтэй байгуулахад цахимаар үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг төрийн мэдээллийн нэгдсэн системд холбох гэж байгаа аж. Иймд шаардлагатай материалуудыг https://my.dulaan.mn сайтаар хүлээн авч эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
639625
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс