Яармагийн нүхэн гарцын хойд хэсгийг угсарч дууслаа

2022 оны 8 сарын 05

Arslan.mn

Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих зам барилгын ажил наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Уг нүхэн гарцыг оршин суугчдын хүсэлт болон осон аваарын судалгаанд үндэслэн байгуулж байгаа билээ. Тус ажлын хүрээнд үндсэн нүхэн гарцын талыг буюу замын хойд талын 19 метр хэсгийн угсралтыг бүрэн хийж дуусжээ.

Үргэлжлүүлэн явган зорчигчдын орох, гарах хэсгийн хана, шалны бетон цутгалт, авто замын нөхөн сэргээлт, асфальт бетон хучилт хийхээр бэлтгэж байгаа юм. Хуваарийн дагуу бол уг хэсгийн зорчих хөдөлгөөнийг наймдугаар сарын 11-нээс нээх байсан. Тэгвэл цаг агаарын байдал тогтворжвол замын хойд талын зорчих хэсгийг хучиж, төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө авто замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгааг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
639120
4 эможи

keyboard_arrow_up