Макс молл их дэлгүүрээс Ахуй үйлчилгээний уулзвар хүртэлх замын зүүн урсгалыг ХОЁР ӨДӨР ХААНА

2022 оны 8 сарын 04

Arslan.mn2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд С.Амарсанаагийн гудамж буюу Макс молл их дэлгүүрийн баруун талын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 25-нд эхэлсэн. Тус замын хоёр урсгалыг ээлжлэн хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн юм.

Тодруулбал, баруун талын урсгалыг өнгөрсөн амралтын өдрүүдээр хааж, хучилт хийсэн.

Харин зүүн талын урсгалын зорчих хөдөлгөөнийг энэ Баасан гарагийн шөнө буюу наймдугаар сарын 6-ны 00:00 цагаас 8-ны 06:00 цагийн хооронд хязгаарлан, хучилт хийх гэж байна.

зураг

 

Замын хөдөлгөөн хязгаарлах хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулж, асфальт бетон хучилтыг хүчитгэхийн дээр замын тэмдэг тэмдэглэгээ хийх юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
639080
1 эможи

keyboard_arrow_up