Хотын даргаа, хотоо тэлье

2022 оны 7 сарын 18

Нийслэлчүүд бид чинь яг л мухар гудамжинд амьдарч буй юм шиг хаашаа л явна түгжирчхээд ер нь замын гацаанд ихэнх цагаа зарцуулдаг болсоор удаж байна.

Арга ч үгүй юм шүү дээ. Бид чинь 1.6 саяулаа хэрнээ 1990 га талбайд бүгдээрээ ёстой л шамбааралдчихаад байгаа. Төр засгийн ордон, яам, тамгын газар, агентлагууд, их, дээд сургууль, цэцэрлэг, ясли, спортын ордон, соёлын төв, баар ресторон, соёл амралтын хүрээлэн, зочид буудал, бие засах газар гээд юу л байна бүгд энэ 1990 га талбайд зэрэгцэн оршиж, ард иргэд түүгээр үйлчлүүлж байгаа. Энэ дүр зураг яг л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналдаж харагддаг.

Тэгвэл бидэнд үүнээс өөр сонголт бий гэдгийг нийслэлийн Ерөнхий архитектор хэлснийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч дурдаж байсан удаатай.

Тодруулбал нийслэлийн маань хүн амын нягтрал, бүтээн байгуулалтад хотын төлөвлөлтийг зохицуулах боломж одоо байхгүй тул хотыг тэлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд хотынхоо төлөвлөлтийг зохицуулахын тулд хотоо тэлдэг нь ч дэлхийн жишиг юм. Энэ л жигийн дагуу 10 мянган га талбайг хамарсан газарт хотоо тэлэх санаа байгаа юм билээ.

Товчхондоо бол хотын талбайг томсгож, тэлж, түүнийгээ хөг¬жүүлс¬нээр нягтралыг багасгаж таатай, ая тухтай амьдарна. Гэхдээ хотоо тэлэх гээд хол явах шаардлагагүй. Тэгээд ч Улаанбаатараас өөр газарт төлөвлөлт байхгүй. Учир нь зах зээлгүй болохоор шинэ суурьшлын хэсэг рүү л шилжинэ гэсэн үг гэж тэрбээр онцолсон байсан.

Ерөнхий архитекторын энэхүү төслөөс бид өөр улс орны сайн сайхныг өөрийнхөө улс орноос харж болох тийм л төсөл гээд ойлгочиход болно.

Энэ төсөл 5-10 жилийн хугацаанд хийгдэх бөгөөд уг төсөлтэй танилцсан гадаадын мэргэжилтнүүд ч маш ихээр сайшаасан гэх сургийг өөр хэд хэдэн эх сурвалжаас сонссож байв. Товчхондоо бол СХД-т баригдах уг төслийн 10 мянган га газарт их сургуулиуд ч өөрсдийн барилга, дотуур байраа барьж болох бөгөөд том том хотхон ч барьж болохын зэрэгцээ тус дүүрэгт 720 мянган хүний орон сууц баригдана гэх зэргээр цааш тоочиж ч болно. Гэхдээ гарах гарцгүй болтлоо шамбааралдаж түгжирсэн энэ хотоо тэлэх бодол монгол хүн бүрт бий. Тэр тусмаа урагшилж, хөгжиж дэвжихийг тэмүүлж буй хүнд бол таатай сайхан мэдрэмж төрж, өөрийн эрхгүй уг төсөлд яаравчилж буй нь ч дамжиггүй юм. Тиймээс хотын даргаа, даруйхан хотоо тэлье.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638685
0 эможи

иргэн
2022-07-19 03:14
700 000 хүнии орон сууц гэнээ ха ха хи
keyboard_arrow_up