Вокзал- Давааны зөрлөг чиглэлд 2000 мянган төгрөгөөр үйлчилнэ

2022 оны 7 сарын 11

Arslan.mn

Тээврийн цагдаагийн газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар “Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 742 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ. Үйлчилгээний хувьд Мишээл экспо- Дүнжингарав- Төв цэнгэлдэх хүрээлэн гэсэн маршрутаар хоорондын зай нь 15 минут байхаар 15 тээврийн хэрэгсэл,

  • Нарантуул-Вокзал- Төв цэнгэлдэх хүрээлэн гэсэн чиглэлд гурван минутын зайтай 15 тээврийн хэрэгсэл,
  • Давааны зөрлөг- Хүй долоон худаг чиглэлд дөрвөн минутын зайтай таван нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
  • Харин Соёмботой хөшөө- Хүй долоон худаг руу 10 тээврийн хэрэгсэл иргэдэд 1500 төгрөгөөр үйлчилнэ.
  • Мөн энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Вокзал- Давааны зөрлөг чиглэл 2000 мянган төгрөг, үүнээс цааш нийтийн тээвэр иргэдийг үнэ төлбөргүй зөөвөрлөнө.
  • Түүнчлэн энэ сарын 11-15 хүртэл Хүй долоон худагт арга хэмжээ болохтой холбогдуулж шөнийн тээвэр 18.00-03.00 цаг хүртэл 1500 төгрөгөөр үйлчилнэ” гэлээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638606
1 эможи

keyboard_arrow_up