БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа шинэхэн Гавьяат Л.Амгаланг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв

2022 оны 7 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Баянгол дүүргийн Засаг дарга асан (2008-2012) Лувсандашийн Амгалан Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдэгээр шагнууллаа.

Дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд хоёргүй сэтгэлээр манлайлан ажилласан шинэхэн гавьяатаа Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

Arslan.mn

Лувсандашийн Амгалан 2004-2008 онд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн орлогч дарга, 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг дүүрэг удирдан ажиллах дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүрэг ажлын үзүүлэлтээр хоёр жил дараалан (2009-2010 он) "Нийслэлийн шилдэг дүүрэг"-ээр шалгарч, мөн дараах хоёр жилд дэд байр эзэлж байв.

Л.Амгалан 2008 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дэд даргаар ажиллажээ. Энэ хугацаанд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн актуудыг гаргахад манлайлан ажилласан.

Байгаль экологийн чиглэлээрх төслүүдийн ажлын хэсэгт, тухайлбал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлын бүхий л шатанд идэвхтэй оролцсон. Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг гардан зохион байгуулсан.

Өргөө, Саппорогийн уулзварт давхар гүүрэн зам тавих, зам өргөтгөх ажлыг анхлан санаачилж, зураг төслийг эхлүүлэх зэрэг тухайн үеийн нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын нэг “Нарны гүүр”-ийг Япон улсын Засгийн газрын тусламжаар барьж байгуулах төслийг батлуулах, хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцсон бөгөөд уг гүүрийг барих газрыг чөлөөлөх ажлыг гардан зохион байгуулсан байна.

Мөн Туул голын урсацыг нэмэгдүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг багасгах зорилгоор Дулааны IV цахилгаан станцын урд талд “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулж 18 нэр төрлийн 117 мянган мод, бут тарьж, усалгаа арчилгаанд нь зориулан гүний худаг гаргасан.

Энэ ажилд нийслэл, дүүргийн төсвөөс нийтдээ 135 сая төгрөг зарцуулжээ.

Дүүргийн хэмжээнд 58 газарт ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж, Төмөр замын соёлын ордны баруун талын талбайд усан оргилууртай томоохон цэцэрлэгт хүрээлэн бий болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нь өдгөө Баянгол цэцэрлэгт хүрээлэн болж өргөжин хөгжсөн байна.

Тэрээр улсад тасралтгүй 42 жил ажилласан байна. Эрхэм таны цаашдын ажил үйлст өндөр амжилт хүслээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638568
0 эможи

Чулуун
2023-01-19 17:21
ээ хөө,
ИРГЭН
2022-07-10 12:43
Н,ЭНХБАЯРЫН БӨГСИЙГ ЖИНХЭН УТГААР НЬ ДОЛООЖ УЛС ТӨРД ОРЖ ИРЖ БИЛЭЭ, ЦҮНХ БАРИХ, БӨГС ЯААЖ ДОЛООДЫГ УТГААР НЬ ХАРУУЛАЖ ӨГСӨН ХҮҮХЭН ӨӨР ЯМАРЧ ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЗҮЙЛГҮЙ ЗОЛБИН УЛС ТӨРЧ ЮМУУ ДАА, ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН ШҮҮ, ИЧМЭЭР БЯЛДУУЧ
Зочин
2022-07-09 21:13
Амгалан гавьяат боллоо гэж үү. Шагналаа жинхэнэ эзэнд нь өгөөчээ. Арай арай
Зочин
2022-07-09 17:36
Гавьяа шагнал утгаа алдсны тод жишээ энэ юм даа.
ИРГЭН
2022-07-09 16:38
АРАЙ Л ЮМАА
keyboard_arrow_up