Ү.Амартүвшин: МҮИС-ийн удирдлагууд хууль бусаар барилга барьж ЭХЭМҮТ-ийн орж, гарах гарцыг тагласан

2022 оны 7 сарын 08

Arslan.mn

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ү.Амартүвшин Монголын үндэсний их сургуулийн удирдлагууд хууль бусаар барилга барьж, иргэдийн аюулгүй амьдрах эрхэд ноцтойгоор халдаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монголын үндэсний их сургуулийн удирдлагууд иргэдийг амьдрах орчин, нөхцөлгүй болтол зам талбайг хааж байна. ЭХЭМҮТ-ийн урд гарцыг хаачхаад хууль бусаар газрын зөвшөөрөл гаргуулаад барилгын суурь ухчихсан. Тэгээд зам дээр барилга барина гээд байна. Зөвшөөрлийг нь цуцалсан ч, хуулийн байгууллагад хандаад зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгочихдог. Энэ асуудалтай олон жил болж байгаа ч, ухсан нүхээ буцааж булахгүй байна. Хамгийн чухал нь ЭХЭМҮТ-ийн урд хаалгыг нээж өгөх хэрэгтэй байна. Эмнэлгийн байгууллага 3-4 гарцтай байх ёстой. Ийм стандарт бий. Гэтэл урд хаалгаа МҮИС-аар таглуулчхаад олон жил болж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638546
1 эможи

Зочин
2022-07-10 10:55
Энэ бол арай дэндүү одоо болих хэрэгтэй улс уулан эрх нь байгаа шдээ
Зочин
2022-07-09 12:57
Шүүгчдэд хахууль өгдөг нь илэн далангүй болсон.Энигма-Мөнхбат гэгч баяныг дийлэх хүн шүүх биш Сумъяабазар болоод байгаа шүү.Сумъяад дуулгавал ядахдаа нусыг сугартал ухамсрын шанаач өгч чадна
Зочин
2022-07-08 13:19
Төр засаг нь авилгалд идэгдэж арчаагүй новшнууд аар бүрэлдсэн хойно энэ мэт нь даам байлгүй
keyboard_arrow_up