ОСНААУГ-аас салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг 155 ажилтныг шагнаж урамшууллаа
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас Тулгар төрийн 2231, Их монгол улсын 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг ажилтнуудаа шагнаж урамшууллаа.
Шагналыг тус газрын дарга Ч.Мэндбаяр, Ерөнхий инженер Т.Хэрлэн, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл, Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Пүрэвжамц тэргүүтэй удирдлагууд тус тус гардуулав.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын-40
- "Хүндэт тэмдэг"
- "Хүндэт өргөмжлөл"
- "Хүндэт үнэмлэх"
Барилга Хот байгуулалтын яамны шагнал-19
“Нийтийн аж ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан" цол тэмдэг-9
"Жуух бичиг" -10
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ерөнхий менежерийн өргөмжлөл- 32
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын шагнал-62
"Хүндэт өргөмжлөл"-28
“Өргөмжлөл”-32
“Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан" цол тэмдэг-1
МУ-ын Соёлын яамны "Жуух бичиг"-1 хүн тус тус шагнууллаа.