СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голын усанд 16 настай хүүхэд энджээ
2022 оны 7 сарын 07
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Яармагийн гүүр”-ний зүүн талд “Туул” голын усанд гурван хүүхэд орж байгаад нэг хүүхэд хөл алдан живсэн гэсэн дуудлагыг 13:55 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хоёр км замыг туулан 13:57 цагт очиж, тус голд дөрвөн удаагийн шумбалтаар, гурван метрийн гүнээс Хан-Уул дүүргийн харьяат иргэн А/16 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Голын усанд осолдож, амь насаа алдах эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэдийг онцгой сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
638520
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс