ҮЙЛ ЯВДАЛ: ЭХЭМҮТ-д долоон настай хүүхдэд ээжээс нь элэг шилжүүлсэн талаар мэдээлэл хийнэ

2022 оны 7 сарын 05

Arslan.mn

Долоодугаар сарын 5-нд болох үйл явдлын тойм:

8.00 цагт "Туушин" зочид буудалд “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг болно.

9.00 цагт Төрийн ордонд "Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт" болно.

9.00 цагт ЭХЭМҮТ-д Монголын анагаах ухааны салбарт түүхэн үйл явдал тохиож анх удаа 7 настай хүүхдэд төрсөн ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн талаарх хэвлэлийн хурал болно.

11.00 цагт "Новотел" зочид буудалд Аудитын компанийн захирлуудын семинар болно.

11.30 цагт "Шонхор тауэр"-т АН-аас тус намын XIV их хурлын талаар мэдээлнэ.

12.00 цагт Буянт ухаа дахь Соёлын өвийн үндэсний төвд соёлын биет бус өвийн “Өв Эрдэнэ” театрын нээлт болно. Утас: 319015, 319017

12.00 цагт Баянзүрх дүүргийн "Бидний гудамж"-ны сагсан бөмбөгийн талбайд “Баянзүрх CUP” 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээний нээлт болно. Утас: 86057173

13.30 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд Шүүхийн сахилгын хорооноос “Шүүхийн сахилгын хорооны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хагас жилийн мэдээлэл” хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 99248280 

14.00 цагт ХСҮТ-ийн Эрдмийн өргөөнд хорт хавдрын туяа эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулсан IMRT, VMAT технологи нэвтрүүлсэн тухай хэвлэлийн хурал болно. Утас: 99063902

18.00 цагт "Steppe Arena"-д олон улсын хоккейчдын “FRIENDSHIP CUP MONGOLIA - 2022" нөхөрсөг тоглолт болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
638440
1 эможи

keyboard_arrow_up