ҮЙЛ ЯВДАЛ: Хугацаат цэргийн алба хаагчдын “Цэргийн тангараг“ өргөх ёслол болно
Зургаадугаар сарын 15-нд болох үйл явдлын тойм:
8.30 цагт АН-аас СЕХ-ны гадна талбайд орон нутгийн нөхөн болон дахин сонгуулийг шударга зохион байгуулахыг шаардаж жагсаал зохион байгуулна.
10.30 цагт АТГ-ын гадна Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хэвлэлийн хурал хийнэ.
10.30 цагт ГХЯ-нд “Бакула Ринбүүчи” сэдэвт шуудангийн маркийн нээлт болно.
11.30 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2022 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдсан хугацаат цэргийн алба хаагчдын "Цэргийн тангараг" өргөх ёслол болно. Утас: 99952822, 99731771
11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Нутгаа зорин баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйсэн монгол морьдын талаар “Монголын эрийн гурван наадам-Их шүтээн” ТББ, “Биг блью фловер- ХХК-иас хэвлэлийн хурал хийнэ.
18.00 цагт "Тэнгис" кино театрт "Америкийн баримтат кино өдрүүд"-ийн хүрээнд "Жозеф Пулитцер: Ард түмний дуу хоолой" киног толилуулна.
Төрийн ордонд
9.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.
11.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
15.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
16.00 цагт “Үндсэн хууль” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.