Шүүхийн шийдвэргүй хууль бус тушаал өгсөн Хотын дарга Д.Сумьяабазар ямар ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ

2022 оны 6 сарын 11

Энэ сарын 09-ний өдөр Хотын дарга Д.Сумьяабазарын үүрэг болгосны дагуу БОАЖЯ-ны зөвшөөрөлтэй Богд уулын аманд байрлах 49 шавар гэрийг нийслэлээс албадан буулгасан. Тус 49 шавар гэр нь үйл ажиллагааныхаа чиглэлээр ашигладаггүй, олон жил хог шороонд дарагдан эзгүй юм шиг байдаг байв. Уг газрыг нийслэлээс иргэдийн алхах бүс болгон тохижуулахаар шйдвэрлэсэн байж.

Arslan.mn

Гэвч Хотын дарга Д.Сумьяабазар болон түүний баг  шүүхийн шийдвэргүйгээр дур мэдэн цагдаагийн байгууллагыг хууль бусаар дайчлан иргэнийхээ хувийн өмчид халдаж, улмаар иргэн цагдаа, хэвлэл мэдээллийн хооронд үл ойлголцол үүсгэсэн. Энэ асуудал даамжирч Нийслэлийн цагдаагийн болон ХУД дэх цагдаагийн алба хаагчдад дашраар нь хариуцлага тооцоход хүргэсэн. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч мөн өнөөдөр өөрийн цахим хуудаснаа гаргасан мэдэгдэлдээ "Цагдааг бүх зүйл дээр буруутгадаг үзэл хандлагаа өөрчилмөөр байна. Хэв журам сахиулах үүрэгтэй байгууллага. Тушаалаар явдаг гаргасан захиргааны шийдвэрийг хэрэгжүүлдэг л байгууллага" гэсэн байв. 

Шүүхийн шийдвэрийн тогтоолгүй хууль бус үйлдэл гаргасан хотын Дарга Д.Сумьябазар ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?! Цаашид ч дур зоргоороо иймэрхүү үйлдлийг давтан, олон олон төрийн алба хаагчдаар туг тахихыг үгүйсгэхгүй юм. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
637862
16 эможи

Зочин
2022-06-13 19:00
Буулгасан нь зөв шүү ямар заваан шээч ариач дээ олон түмний хүсэлт шаардлагаар улс газраа мэдээ биз буулгасн нь дээр тэр гэрүүд элэгдэл хорогдол нь дуусаа биз буулгаснд талархаж бна
Иргэн
2022-06-12 04:20
Зөвөа. Хогийн архидалт зохион байгуулдаг шавар амбааруудыг
ХАН УУЛ
2022-06-11 23:33
ТАНАЙ САЙТ ЭНЭ МӨНХБАТААС ХЭДЭН ТӨГРӨГ АВЧ...ТЭР ЭТГЭЭДИЙН ӨӨР ГАЗРЫН ХУЛГАЙ ЛУЙВАР ЗАЛИЛАН ГАНДАНГИЙН ДЭНЖЭЭР ДҮҮРЭН БИЙ АРААС НЭХЭН БИЧЭЭЧ
иргэн
2022-06-11 23:07
ХУЛХИ МҮИС ХУЛХИ ЭНИГМА ИЙН ЭЗЭН АРХАНГАЙ ИХТАМИРЫН ХАРЬЯАТ ЛУЙВАРЧИН Л.МӨНХБАТЫГ БАРИВЧИЛЖ 1995 ОНООС ХОЙШ ҮЙЛДСЭН ХУЛГАЙ,ЛУЙВАР,ЗАЛИЛАН,ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН,БУСДЫГ ТӨР ОЛОН НИЙТИЙН ЭСРЭГ ТУРХИРСАН,АВИЛГА ӨГСӨН ЗЭРГЭЭР НЬ ЯЛЛАХГҮЙ БОЛ ИЙМ ЯВДАЛ ТАСРАХГҮЙ ЭЭ
mal irged
2022-06-11 22:02
hooe tenegvvdee ene Enigma ,mongoliin vndesnii ih surguuli, bogd balgas baaz amralt chin bvg ard tald ni tom solongoschuud hurungu oruulaad baij baidag shdee buulagsan deer arhinii gazar zabhaarliin gazar balgas baisanaas ard irged agaar salhind gardag baisan deer shvv buulga buulga buulga
Хууль үйлчилдэг бол энэ гэмт хэрэг мөн
2022-06-11 21:54
Монгол Улсын Эрүүгийн хууль: 22.11 дүгээр зүйл.Дураараа аашлах 1.Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласны улмаас бусдын эрх ашигт ноцтой хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зочин
2022-06-11 20:55
Цагдаагийн алба хаагчийн эрх ашгийг хэн хамгаалах юм бэ.Тушаалаар ажилладаг тэд өөрсдийн дур зоргоороо авирласан юм шиг нийгэмд ал үзэгдэж хэдий болтол ингэж шалны алчуур болж байх ёстой юм бэ.. Өмөөрч хамгаалах хүнгүй өнчин хүүхэд шиг шоовдорлогдсон цагдаа нар бүгд хувцасаа тайлж төрд нь өгөөд өөрийн дураар амьдарсан нь дээр ч юм уу
Зочин
2022-06-11 19:46
Хулгайч луйварчдын өмнө аүлээх хариуцлага гэж юу байдаг юм. Эхлээд өөрсдөө хуулиа биелүүлчихээд хариуцлага нэхээрэй
Зочин
2022-06-11 19:42
Тэр зөв гээд байгаа нөхдүүд тэгвэл хаус байшин барьсан нөхдүүдийг бүгдийг нь буулгачих битгий алагчлаарай малнуудаа
Ezentei ugui ni medegdehgui balgasiig nuraahad Yu ni ni Yu baidag yum. Sain shalga huuli busaar gazar avsan nuhduud baigaa biz. Her bargiin Hun Bogd uul ezlehgui. Ug undseer ni shalga. Zagdjav
2022-06-11 19:17
Zochin
ЗОРГООРОО..МӨНГӨТЭЙЧҮҮД ДЭД..БОЛОМЖ БҮҮ ӨГ
2022-06-11 19:03
Мөнгөтэй гэх луйварчдад. Газар авч өгч мөнгөгүй гэх шударгуудад хатуу хандаад бхуу
Нийслэлийн иргэн
2022-06-11 19:00
Иргэн хуулийн этгээдийн эзэмшил газар болон эд хөрөнгийг булаан авдаг нураадаг сүйтгэдэг байдал энэ МАН-ын болон Сумьяабазар гэх энэ тэнэг бөхчний үед замаа алдлаа. Хурдан 2024 он болоосой хувийн өмчийг дээдэлдэг Үүл даргын багт хотын удирдлагыг өгцгөөх хэрэгтэй.
Зочин
2022-06-11 17:49
Битгий туйлшраад бай. Ямар хууль, шүүхтэй оронд амьдарч байгаагаа мартаа юу. Одоо тэр Энигма компани далимдуулж мөнгө авах гэж байгаа биз. Тэнэг хүмүүс замчлаад өгчихлөө. Хэдэн арван жилээр бусдаас илүү эрх эдлээд дархан цаазтай Богд уулын чинь аманд эзэн сууж, татваргүй мөнгө олжээ. Гэтэл газрын төлбөрийн өртэй газрыг өмөөрч энэ тэр. Зөрүүлээд газрын төлбөрөө нэх.
DR ADITYA
2022-06-11 17:02
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-06-11 16:46
Яагаад иргэд О,7 га-гаач одоо болтол авч чадахгүй байхад МҮИС мэтийн газрууд нийслэлийн бүх л орон зайг эзэгнэж дур мэдэн аашлаж байдаг бнаа.Нураах нь зөвөө ямар ч ашигладаггүй балгасыг нийслэл эрхээ эдоэх ёстой
keyboard_arrow_up