Д.Мөнх-Эрдэнэ : Ширээний ард нуугдчихаад байгаа Б.Бат-Эрдэнэ сайд АЖЛАА ХИЙ
БОАЖЯ-ны зөвшөөрөлтэй Богд уулын аманд байрлах 49 шавар гэрийг нийслэлээс албадан буулгасан. Тус 49 шавар гэр нь үйл ажиллагааныхаа чиглэлээр ашигладаггүй, олон жил хог шороонд дарагдан эзгүй юм шиг байдаг байв. Уг газрыг нийслэлээс иргэдийн алхах бүс болгон тохижуулахаар шйдвэрлэсэн. Гэвч Хотын захиргаа шүүхийн шийдвэргүй, ШШГЕГ-ын ажлыг хийлгэлгүй дур мэдэн урдуур нь орон хүч хэрэглэн иргэний хувийн өмчид халдсан нь тогтоогдсон.
Тэгвэл энэ талаар өнөөдөр Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ "БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ажлаа хий, ширээний ард нуугдчихаад суугаад байж болохгүй. Энэ газар бол улсын газар. Гэтэл Б.Бат-Эрдэнэ хувийн өмчийг хамгаална гээд хууль бус үйлдлийг өөгшүүлээд сууж байна" гэсэн юм.