Нийслэлийн хэмжээнд 2,199 золбин нохой, муур УСТГАЖЭЭ

2022 оны 5 сарын 30

Arslan.mnНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.8 хувьтай биелжээ.

Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд 3,900 иргэн, аж ахуйн нэгж 263.13 тонн хог хаягдлыг зөөн тээвэрлэжээ. Мөн хүүхдийн 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэн, 187 талбайг засаж сайжруулсан байна.

Түүнчлэн 2,199 золбин нохой, муурыг устгасан бол 10 гаруй хоногийн хугацаанд 403 гарааш буулгахаар төлөвлөснөөс 246 гарааш чөлөөлж, 20 мянган метр урт хашаа, хайс буулгахаар төлөвлөснөөс 23 хашаа чөлөөлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637463
1 эможи

Уншигч
2022-05-30 23:54
УБ хот маань өнгө засах цаг болсон золбин ноход муур мөн зөвшөөрөлгүй барьсан хашаа граш мөн түц нэртэй амбааруудыг буулгах нь зөв хотын даргад баяр хүргэe
keyboard_arrow_up