Олимпын гүүрний явган хүний замын угсралтын ажил энэ долоо хоногт эхэлнэ
2022 оны 5 сарын 30
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Нийслэлд хийж байгаа авто замын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ. Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн. Зургадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Явган гүүрний зураг төсөл батлагдсан. Энэ долоо хоногоос угсралтын ажил эхэлнэ. “Хан хиллс” хотхоны арын замын үндсэн суурь ажлыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хучиж, зургадугаар сарын 15-нд ашиглалтад оруулна” гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
637454
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс