Энэ долоо хоногт БОРООТОЙ, СЭРҮҮН байна
2022 оны тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Зургадугаар сарын 1-нд түр зуурын бороотой нийслэл хот орчмоор өдөртөө 24-25 градус хүрч, түр зуурын бороо орох төлөвтэй байна. Харин энэ сарын 28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд нутгийнхаа зүүн хэсгээр өнөөдрийн температураас 8-15 градусаар эрс сэрүүснэ.
Энэ сарын 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зургадугаар сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зургадугаар сарын 01, 02-нд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Энэ сарын 30-наас нутгийн баруун хагаст дулаарч, 31-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.